Жил бүрийн 11 дүгээр сарын 27 өдрийг Шинжлэх ухааны ажилтны өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдрийг угтан 11 дүгээр сард шинжлэх ухааны ажилтны өдрийг угтсан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтсан нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Шинжлэх ухааны ажилтны өдрийн нээлттэй өдөрлөг"-ийг 11 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд ХААИС-ийн төв байранд зохион байгуулж байна. Нээлттэй өдөрлөг нь гурван хэсэгтэй бөгөөд
1. ХААИС-ийн профессор багш нарын хэрэгжүүлж буй олон улсын хамтарсан төслийн өдөрлөг
2. ХААИС-ийн профессор багш нарын хэрэгжүүлж буй эрдэмтэн багш нарын хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн төслийн өдөрлөг
3. ХААИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, Экосистемийн судалгааны төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болох юм.