2021 ОНЫ ТАРИА ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БА ОНЦЛОГ

О. Отгондэлгэр
2021-10-12 06:19

Доктор (Sc.D), профессор Б.Дорж

        Монгол орны ихэнх нутгаар зуншлага сайхан боллоо. Малчин зоны нуруу тэнэгэр, тариаланчдын сэтгэл уужуу байна. Хөвсгөл аймгийн Тариалан, Рашаант сумдад хур тунадас хожуу орсон учир буудайн болц нь оройтох, Увсын Баруун туруун суманд 6, 7 дугаар сард бороо ороогүйн улмаас хүндрэл гарах магадлалтай ч уриншилж тарьсан тарианы ургац нь сайн байна. Энэ нь нутгийнхаа хөрс, уур амьсгалын нөхцөлд тохируулж тариалалтын технологийг мөрдөж чадсан тариаланчдын ур чадвартай холбоотойггос гадна цаг агаарын нөхцөл байдлыг цал алдалгүй мэдээллэдэг цаг уурчдын хувь нэмэр билээ. Баруун туруун сум Увс аймагтаа төдийгүй баруун таван аймагтаа хамгийн их тариа тарьдаг. Үүгээр авч үзвэл баруун бүсийн ургац сайн байх нь. 
Дорнод талын бүст технологи сайн барьсан газрууддаа 17-18цн/га хүрэхээр байна. Тариалалтын технологи, талбайн ажлын чанарын шаардлага хангаагүй газруудад 12-13цн/га болон буурсан байна. 
Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгуудад ургац хэвийн байх төлөвтэй байгаагаас үзвэл төвийн бүс ургац сайн авна. Урьдчилсан таамгаар 500-1000тн буудайн ургац авчих нөхцөл бүрджээ. Гэвч ургац хураалтын үед цаг агаарын нөхцөл ямар байх вэ гэдгээс ихээхэн хамаарна.
Төв аймгийн хойд хэсэг буюу Ар хустай, Эрдэнэсантаас хойш, Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангайн Хархорин, Архангайн Төвшрүүлэх, Булган аймаг тариалангийн төв бүс бөгөөд энд тариалалтын 60-70% бий. Стратегийн гол бүтээгдэхүүний 60-70 хувийг хариуцдаг гол газар учраас яам болон Улсын ургацын комисс онцгойлон анхаарч үтрэмийн талбайд ажиллах хүчээр тусалж цэрэг, оюутан, дунд сургуулийн ахлах ангийн сурагчдлыг ч шаардлагатай үед ажиллуулах хэрэгтэй.  
Манай цаг уурчид ургац хураах хуваарьт хугацаанд цаг агаарын 4 удаагийн таагүй нөхцөл байдал үүснэ гэж мэдээллэсэн. Хориод хоногийн хугацаанд 4 даагийн цаг агаарын тааламжгүй нөхцөл ургац хураалтад ноцтой хүндрэл учруулж болох тул сайн тооцоолж ургацаа хураах нь чухал. Манай тариаланчид нутаг орныхоо онцлогийг сайн мэддэг, агро зөвлөмжийг сайн мөрддөг болсон байна. Залуу тариаланчид, агрономчид ахмад тариаланчдынхаа зөвлөгөөг сайн дагаж ажиллах хэрэгтэй. 
Мөн орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашиглах нь бас зүйтэй юм. Тухайлбал, буудайн чийг хэмжигч багаж аж ахуй нэгжид, тариаланчдад ч байна. Үүнийг ашиглаад цаг агаарын нөхцөлд тохируулан ургацаа хураахад маш дөхөм болжээ. 
Тариаг хураах  хамгийн тохиромжтой хугацаа нь 09 дүгээр сарын 01-ээс 09 сардын 20-ны хооронд бөгөөд амжуулж хураахыг зорьдог 10 дугаар сар гардаг. Эрт орой хураахад тарианы болц шууд хамаатай. Ногоон байгаа тариаг хураах арга байхгүй. Харин орчин үед тарианы болцыг түргэтгэдэг биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг технологи, зааврын дагуу цацах юм бол тарианы навч, ишинд байсан шим тэжээлийн бодисууд үрэнд очоод болцыг түргэтгэдэг. Цацахдаа нисдэг төхөөрөмж ашиглах эсвэл дроноор цацаж болно. Нисдэг төхөөрөмж 4м-ийн өндрөөс цацдаг бол дрон түүнээс доогуур нисэж цацдаг учир илүү үр дүнтэй байх магадлалтай юм.  
Есдүгээр сарын эхээр зарим компани ургац хураалтаа эхлүүлж ангилан хадалтад орж байна. Цаг агаар муудаж бороо орвол хадаад мөрлүүлсэн тарианы балл дээр чийг өгөөд мөрөн дээрээ ургах аюултай. Тэгэхээр тариаланчид бид үүлэн цоорхойд тааруулж ургацаа хураах нь. Босоо байгаа тариа хураалтын дундуур болц нь гүйцэж 16-17%-ийн чийгтэй болоод ирсэн нөхцөлд шууд хураах харин хог ургамалтай, болц алаг газрууд бол ангилж хураах хэрэгтэй. Ангилан хадсаны дараа баллан дээр хог ургамлын үр, чийг нь боломжийн хэмжээд хүрээд ирсэн үед үтрэмд буулгана.

Үтрэм. Үтрэмийн ажлын бэлтгэл, цэвэрлэгээний машин, будаа хатаах цардмал талбай, ажиллах хүчээ урьдчилан бэлтгэнэ. Буудай талбайд 22-23%-ийн чийгтэй буувал маш их халалт явагдана. Халахаас нь өмнө сэлгэж чийг багасгах арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үтрэмд буусан буудайг тэр өдөрт нь эхний цэвэрлэгээнд оруулаад хог ургамал, нойтон үр, болц гүйцээгүй ногооноороо түрүүнээс салгана. Ингэж чадвал 17-18%-ийн чийгтэй дан буудай үлдэнэ. Үүнийгээ нуруулдаад нурууны гүн рүү саваа шургуулж үзэхэд халсан байвал өглөө аажуу, нар халаад агаарын харьцангуй чийгшил буурахад олон жижиг нуруу болгоно, оройн чийг буухаас өмнө буцааж нэг том нуруу болгож хонуулах нь байгалийн нөхцөлд нь хатаах арга юм. 
Өөр нэг арга нь сэнсээр дулааныг хөөх буюу нуруулдсан буудайн голоор жижиг цоолсон хоолой шургуулж хоолой руугаа сэнсээр үлээлгэхэд буудайн дотор үүссэн  халуун гадагшилж буудай халдаггүй. Сэнсээр үлээлгэхээр агаарын урсгал нуруун дундуур явахдаа чийгийг аваад гарчихдаг өндөр ач холбогдолтой арга юм. Ийм маягаар сонор сэрэмжээ алдалгүй буудайгаа хатааж авч чадвал энэ жилийн байгалийн их өгөөжийг бүрэн гүйцэд ашиглах болно. 

 

newsImage
2022-12-06 06:46
“МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
newsImage
2022-12-06 06:18
НЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ОЮУТНУУД НЭГДЭЖ БАЙНА
newsImage
2022-12-02 01:47
"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО
newsImage
2022-12-01 07:17
ХААИС ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2022-11-03 01:37
ХААИС-ИЙН ХАРЬЯА ХҮРЭЭЛЭН, ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-11-02 07:59
ХААИС-ИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
newsImage
2022-11-01 06:48
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-10-24 01:24
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-МАЛ АЖ АХУЙ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО
newsImage
2022-10-20 06:35
“БӨӨРӨНХИЙ СОНГИНЫН ИРЭЭДҮЙТЭЙ СОРТЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
newsImage
2022-10-20 06:29
2022 ОНЫ НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
newsImage
2022-09-21 08:06
“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛ, ЭКСТЕЙНШН, БОЛОВСОН ХҮЧИН” УУЛЗАЛТ БОЛЛОО
newsImage
2022-08-18 12:49
"МАЛ АЖ АХУЙН ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ" ТӨСӨЛ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА
newsImage
2022-07-06 08:49
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХҮНСНИЙ САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:53
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА БА ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
newsImage
2022-06-13 05:42
МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
newsImage
2022-06-13 05:39
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ , АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ГАЗАР ТАРИАЛАН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
newsImage
2022-06-13 05:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД
newsImage
2022-06-13 05:33
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА
newsImage
2022-06-13 05:30
Монгол Улсын зөвлөх агрономич, Сэнжит-Оюу ХХК-ийн захирал Ц.Оюунчимэг: МАНАЙ ОРНЫ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД НАРЛАГ ХҮЛЭМЖ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ
newsImage
2022-06-13 05:22
БОЙЖУУЛСАН ТӨЛ 2021 ОНД 20.3 САЯ БОЛЖ, БОЙЖИЛТЫН ХУВЬ 92.3% БАЙНА
newsImage
2022-06-13 05:13
МАХ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
newsImage
2022-06-13 05:04
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА
newsImage
2022-06-13 05:02
МАЛЫН ТОО 67.3 САЯ БОЛЖЬ ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-06-02 08:20
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
newsImage
2022-05-24 07:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-05-12 06:49
ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙНХӨН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2022-05-09 09:47
ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ЭРДЭНЭТ ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДААЛНА
newsImage
2022-05-09 09:30
ХАМТРАН АЖИЛЛАЖ УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АЖУЙГ ХӨГЖҮҮЛНЭ
newsImage
2022-04-04 08:34
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ САНАМЖ БИЧГИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛАА ТОДОРХОЙЛЛОО
newsImage
2022-03-10 09:08
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ V ЧУУЛГАН ГАЗАР ТАРИАЛАН - ХАМТЫН ШИЙДЭЛ НЭРИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-02-11 04:30
МАЛЫН ТОО 2021 ОНД 67.3 САЯ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-01-20 11:15
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, СУДАЛДАА ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БАТАЛГААЖУУЛЛАА
newsImage
2021-11-25 03:02
-
newsImage
2021-11-14 05:17
ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ УРГАМЛЫН ҮРИЙН ЭКОЛОГИЙН ЛАБОРАТОРИ НЭЭЛЭЭ
newsImage
2021-11-09 02:49
МОНГОЛ-ХЯТАДЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2021-10-12 06:33
ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ АСУУДАЛ
newsImage
2021-04-17 06:00
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ, БНСУ-ЫН КОПИА МОНГОЛ ТӨВ ХАМТАРСАН ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
newsImage
2021-04-17 05:49
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-16 02:21
ОХУ, МОНГОЛ УЛСЫН СУДЛААЧИД БҮС НУТГИЙН ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-07 12:27
Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
newsImage
2021-01-19 01:52
Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа
newsImage
2020-11-10 06:59
"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ -2020" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
newsImage
2020-11-06 09:38
"ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-10-20 10:43
"Малын бэлчээрийн гуурст ургамал" номын нээлт боллоо
newsImage
2020-10-06 06:00
"БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НЭГЖ" ОЛОН НИЙТИЙН ӨМЧИТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА
newsImage
2020-10-01 09:42
ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА
newsImage
2020-10-01 08:13
“УХААЛАГ УСАЛГАА - УРГАЦЫН АМЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-09-29 10:50
ХӨРС ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ НЭГТГЭХЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
newsImage
2020-09-29 09:47
"АТАР-60 ЖИМС ЖИМСГЭНЭ СУДЛАЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭН, ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2020-09-29 09:30
АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ уриатай “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭ” СУРГАЛТ БОЛЛОО
newsImage
2020-09-29 08:24
Эх оронч худалдан авалтыг дэмжих жил болголоо
newsImage
2020-09-29 05:05
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
newsImage
2020-05-21 02:56
Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-21 02:44
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-17 06:30
"Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл" номыг туурвилаа
newsImage
2020-05-13 09:43
Б.Дорж: Буурцагт ургамлуудыг буудайтай хамт таривал хөрс сайжирна
newsImage
2020-05-13 09:26
БНХАУ-ын /Манжуур/ Хойд Бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнд 2019.09.10-наас 12-ны өдрүүдэд оролцлоо
newsImage
2020-05-13 08:00
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” сэдэвтэй уулзалт, семинар болж өнгөрлөө
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.