Монгол Улсын зөвлөх агрономич, Сэнжит-Оюу ХХК-ийн захирал Ц.Оюунчимэг: МАНАЙ ОРНЫ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД НАРЛАГ ХҮЛЭМЖ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ

О. Отгондэлгэр
2022-06-13 05:30

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийг онц төгссөн Ц.Оюунчимэг охин анагаахын сургуульд орох гэтэл аав нь миний охины нүд нь өвддөг юм чинь цаас ширтэж болохгүй хөдөө аж ахуйн агрономийн ангийг ав, их сайхан мэргэжил, охиноо төгсөхөөр нутгийнхаа тэжээлийн аж ахуйд хуваарилуулна гээд хөтөлж авчирчээ. Тэнд бүртгэл хийж байсан багш чи онц төгссөн юм байна, эдийн засгийн ангид орооч гэхэд аав нь би өөрөө эдийн засгийн мэргэжилтэй хүн, эмэгтэй хүүхэд насны эцэст ядаргаанд орно, үгүй бол хэрэгт орно  гээд охиноо агрономичийн ангид оруулжээ. Ааваараа хөтлүүлэн ирж их сургуулийн босгыг алхсан тэр охин өнөөдөр Монгол Улсын зөвлөх агрономич болж, түүний үүсгэн байгуулсан Сэнжит-Оюу ХХК анх 400м2 модон хүлэмж барин үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо шилэн хийцийн 1000м2, нарлаг хүлэмж 400м2, зуны шилэн угсармал карказан хүлэмж 1500м2, плёнкан хүлэмж 300м2 хүлэмжтэй болжээ.
Монгол улсын хүлэмжийн аж ахуйн хөгжил 1972 онд Болгар улсын хөрөнгө оруулалтаар “Агро амгалан” компани 6 га хүлэмж барьснаар тавигдсан гэж үздэг. Анх Дэвшил САА Агро амгалан ХХК, Дэвшил ХХК болон хоёр хуваагдаад Агро амгалан ХХК үйл ажиллагаагаа зогсоосны дараа хүлэмж нь налмайгаад унасныг хараад очтол трактороор татаад унагасан гэж хамгаалагчид нь хэлэхэд өөрийн эрхгүй уйлж байсан гэдэг. Тэр үеэс эргэлт буцалтгүйгэр мэргэжлээрээ ажиллаж өөрийн компаниас гадна өрөөл бусдыг дэмжиж туслахаар “Монголын хүлэмж эрхлэгчдийн холбоо”-нд хүчээ нэгтгэн ажиллаж байна. Миний тарьсан ногоог хүн л идэх учраас хүний шаардлагыг хангах ёстой, шороон дээр ургуулж байгаа ч шороо болсон байх ёсгүй гэсэн шаардлагыг өөртөө ч, ажилтнуудадаа тавьдаг Ц.Оюунцэцэг агрономичтой хүлэмжийн аж ахуй эрхчлэгчид, тэдэнд олдож буй боломж,  учирч буй бэрхшээлийн талаар ярилцлаа.



- Танай компани Чингис бондын санхүүжилтээр хүлэмжийн аж ахуйгаа өргөтгөсөн. Энэ санжүүжилт хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд хэр өгөөж өгсөн бэ? 
- Манайх чингис бондын санхүүжилтээс зээл авч 1000м2 талбайг 300 сая төгрөгөөр төвийн системд холбосон. Хүлэмж ямар ч нөхцөлд дулааны алдагдалтай байдгийг тооцолгүй дулааны төлбөрийг орон сууцны м3-ээр тооцож авдаг болохоор өвөл 12, 01 дүгээр сард ногоо тарихад өртгөө нөхөж чаддаггүй. Харин 10 дугаар сарын 30-аас 05 дугаар сарын 01 хүртэл цахилгааны шөнийн тарифийг тэглэж өгсөн нь цахилгаанаар халаадаг хүлэмжтэй аж ахуй нэгжүүд өвлийн улиралд бага хэмжээний нарийн ногоо авах боломжтой болсон. Чингис бондын санхүүжилтээр өвөл, зуны хүлэмжийн га улсын хэмжээгээр нэмэгдэж өвлийн хүлэмж 63 га, зуны хүлэмж 900 га орчим болсон. Гэсэн ч тухайн зээл эзнээ олоогүй, мэргэжлийн бус аж ахуй нэгжүүд авсан,  төлөлтийн хугацаа маш богино буюу 3,5 жилийн хугацаатай байсан зэрэг нь зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлсөн. Жижиг аж ахуй нэгжүүд зээлийн хүүгийн дарамтаас одоо ч гарч чадахгүй байна. Хүлэмжийн аж ахуй эхлэл хөрөнгө оруулалт өндөртэй байдаг учраас төр засгаас харж үзэх нь зүйтэй. Монгол орны цаг агаар эрс тэс, өвөлд ч,  зунд ч өдөр шөнийн градус нь 15-20 градусын зөрүүтэй байдгаас ургамал их стрессдэг. Ялангуяа нарийн ногооны ургацыг  ил тайлбайгаас авах боломжгүй хүлэмжээс л авах учир хүлэмжийн аж ахуйгаар хүнсний нарийн ногооны хэрэгцээг хангахыг бодлогоор тууштай дэмжих шаардлагатай. 
- 300 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хэрхэн барагдуулж байна вэ? 
- Зургаан жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтөө хийгээд, үйлдвэрлэлийнхээ урсгал зардлыг  нөхөж явж байгаад төлж дуусалгүй зээлийн хугацаа 2011 оны 12 дугаар сард дуусахад Голомт банкнаас сарын 2% хувийн хүүтэй бизнесийн зээл рүү шилжүүлсэн. Одоо ч зээлийн дарамтнаас гарч чадахгүй байна. 
- Хүлэмжийн тариалалтын давуу тал олон бий. Энэ жил хэдэн төрлийн ногоо тарьж, хэдийн хэмжээний ургац хурааж авч хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна бэ? 
- Өргөст хэмх, улаан лооль, навчит ногоо, бууцай, юуцай, салатны навч, эрдиск зэрэг өргөн хэрэглээний нарийн ногоонуудыг тарилаа. Өргөст хэмх 20 гаруй тонн, улаан лооль 2 тонн, навчит ногоо 10 тонн хурааж авлаа. Навчит ногоог 5 удаагийн давталтаар маш бага талбайгаас өндөр ургац авсан. Хүлэмжийн давуу тал нь үүндээ л байгаа юм. 4 дүгээр сарын 01-ээс тариалалт эхэлдэг. Хаврын тариалалтын үед 10 хүнийг ажлын байраар хангахаас гадна түр буюу цагийн ажилтнууд ажиллуулдаг. Бусад үед 5 хүнийг ажлын байраар хангаж байна.   
- Бүгд Найрамдах Турк Улсын тусламжаар “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” өвлийн нарлаг хүлэмж барьж байгуулжээ?
- БНТУ-ын ТЭКА агентлагийн тусламж, дэмжлэгээр өвлийн нарлаг хүлэмж буюу үрслэгээний хүлэмжийг байгуулан ашиглалтад оруулаад байна. Гадна дотны цахилгааны холболт, суурийн цутгалт зэргийг манай компани гүйцэтгэсэн. Манай аж ахуй нэгжүүд өргөст хэмх, лоолийн үрсэлгээний хугацаа нь 2-4 сар хүртэл байдаг учраас том талбайтай га-гийн хүлэмжтэй өрхүүд тэр том хүлэмжийг халааж байхаар манай дээр ирээд үрслэгээгээ хийж бойжуулахад дулааны зардлаа хэмнэх зорилгоор үрслэгээний хүлэмж барьж өгсөн. Ирэх хавраас аж ахуй нэгжүүдээс захиалга аваад өөрсдөө ирж үрслэгээгээ бойжуулна. 
- Хүлэмжийн хүчин чадал ямар вэ, халаалт, агааржуулалт, гэрэлтүүлэг бүгд автомат байна уу?
- Нарлаг хүлэмж нь манай цаг уурт ихэд зохицсон. Манай аж ахуй нэгжүүдэд нарлаг хүлэмж байгаагүй одоо л ашиглаж эхлэх гэж байна. Тийм учраас өдөр, шөнийн градусын температурыг тохируулах, хучлагыг хэзээ сөхөх зэрэгт одоо л суралцаж байна. Ямар ч байсан аж ахуй нэгжүүдийг үрслэгээ хийхэд бүх горимоо мэдсэн байх талаас нь анхаарч байна. Хүлэмж маань неон гэрлээр тоноглогдсон. Неон гэрлийг хоёр цаг асаахад нарны гэрлийг  цаг асаасантай тэнцэх хэмжээний гэрлийг өгнө. Монгол орны өвлийн улирал нарны тусгал маш бага тийм учраас ногооны ургалт их удааширдаг. Бид тийм гэрэл тусгайлан тавиулсан нь ногооны ургалтад эергээр нөлөөлнө. 
- Өвлийн нарлаг хүлэмж маань ногоочдод нээлттэй ашиглагдах уу?  
- Энэ хавраас тодорхой хэмжээний төлбөр мөнгийг нь аваад үр, үрслэгээ боловсруулах үйлчилгээг үзүүлнэ.
- Хөдөө аж ахуйн их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд сургалт, дадлага, судалгааны бааз суурь болж судлаач оюутнуудыг хамруулдаг юм байна?
- Энэ жил бакалаврын нэг оюутан дипломын ажлаа манай үйлдвэрлэл дээр хийсэн. Ер нь бол оюутнуудын түшиц бааз болох сонирхолтой учраас докторантурын оюутнууд манай дээр судалгааны ажил хийж байна. Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн докторуудтай бага тархацтай хүнсний ногоо тухайлбал, яншуй, үнэрт ногоонуудыг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна.
- Хүлэмжийн аж ахуй бол эхлэл хөрөнгө их шаарддагийг дээр дурдсан. Эхэлж байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ? 
- Өрхийнхөө хэрэгцээг хангах зорилготой бол 4x6м хэмжээтэй жижиг хүлэмжээс эхлэх хэрэгтэй. Таримлуудаа тариад ингэж ургадаг юм байна гэж бүх юмаа мэдэж авч байж дараагийнхаа хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Манай хүлэмжийн холбооны удаирдах зөвлөлийн гишүүд ямар ч ногоог тарих ургуулах талаар зөвлөгөө өгч чадна. Эхний ээлжинд бага хэмжээний хүлэмжид 4x6м хүлэмж талбайгаа зөв ашиглавал өрхийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой. 
- Тарилтынхаа хэмжээг ихэсгээд ирэхээр борлуулалтад бэрхшээл тулгардаг. Та бүхэн  борлуулалтаа хэрхэн шийдэж байна вэ? 
- Борлуулалтын асуудал улс орны хэмжээнд тулгамдаад байна. Аж ахуй нэгжүүд ногоогоо бариад борлуулалтад зэрэг ордог учраас 7, 8 сарын ургалтын ид үед ногооны ханш унаж, нэг кг өргөст хэмх 500 төгрөг болж байна. Тиймээс нэгдсэн зохион байгуулалтад оруулсан маркетинг хэрэгтэй байнан. Нийслэлд борлуулалтын нэг төв Сонсголонд барихаар ХХААХҮЯ-аар төсөл, ТЭЗҮ нь хийгдсэн гэсэн хүлээж л байна. 
Манай аж ахуй байгуулагдаад байр сууриа олсон гэдэг утгаараа нэр хичээж хэрэглэгчдийнхээ найдвартай нийлүүлэгч байхыг хичээж ажилладаг. Емарт, Номин сүлжээ дэлгүүрүүдэд бөөнөөр нь борлуулдаг учраас борлуулалтад санаа зовохгүйгээр ногооныхоо чанарт анхаарч байна. 
Төрөөс борлуулалтыг нэгдсэн системд оруулаагүй учраас хэн юу тарьж байгаа нь мэдэгдэхгүй олноороо нэг ногоог ихээр тарьчихдаг эсвэл өөр нэг ногоо нь тасалддаг. Тасалдангуут импортын ногоо их хэмжээгээр оруулаад монгол ногооны  үнийг унагачихдаг. Тиймээс борлуулалтын нэгдсэн төвд ногоочдоос ногоог нэгдсэн журмаар хүлээж авах нь оновчтой. Монгол ногоо хөтөлбөр борлуулалтын нэгдсэн сүлжээтэй болох гээд ажиллаж байна. Юуцай гэхэд тасралтгүйгээр хангах 7, 8, 9, 10 дугаар сард нэг үнээрээ тасралтгүй байх тэр арга замаа олохгүй тасалдаад байна. 
- Хүлэмжийн тарилтад хог ургамал, хортон шавжийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
- Манайх хөдөө аж ахуйн зохистой дадал /GAP-Good agricultural practices/ нэвтрүүлсэн аж ахуй нэгж бөгөөд Монгол Улсад хамгийн түрүүнд Дэвшил ХХК, дараа нь манайх, гуравт, Атрын шим ХХК нэвтрүүлсэн байдаг. Бид хог ургамалтай механик аргаар л тэмцдэг учир гар ажиллагаа их, хөдөлмөрийн бүтээмж бага байдаг. Мөн Органик Монгол хөтөлбөрийн органик бүтээгдэхүүний хаяг, шошго, тэмдэглэгээг хэрэглэх эрх авахаар шалгуураа хангасан, одоо хөндлөнгийн баталгаажуулалт хийлгэх гэж байна. Ойрын хугацаанд авах байх. 
- Ингэж хөлс хүчээ зарцуулан органик ногоо үйлдвэрлэлээ ч пестицидтэй ногоотой адил үнэлэгдээд байдаг?
- Яваандаа чанарын ч, үнийн ялгаа гарна гэж найддаг. Органик ногоо химийн бодис хэрэглээгүй учраас хямарч муудах эрсдэл өндөр, түүгээрээ үнэ нь тодорхойлогдох ёстой. Манай ногоо органик учраас амархан өвдөх, халуун хүйтэн, усалгаа, хортон шавжид өртөх нь хялбар байдаг, тэр хэрээрээ биднээс илүү их хөдөлмөр, ажиллагаа, цаг хугацаа шаарддаг. Яахав улс орноос авч хэрэгжүүлж байгаа ажил удаашралтай алхам алхмаар урагшилж л байна. GAP-ын тэмдэглэгээ ХХААХҮЯ-аас батлагдсан ч яг бидний гар дээр ирээд бүтээгдэхүүн дээр наалдсан зүйл алга. 
- Та “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн. Энэ жил холбоо ямар зорилт, зорилготой ажиллаж байна вэ? 
- “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-нд 30-аад аж ахуй нэгж бий. Бид 100 гаруй ногоочинтой хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Хүнсний ногоо, нарийн ногооны талаар мэдлэг, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах үйл ажиллагааг манай холбоо зохион байгуулдаг. Мэргэжлийн агрономчдоос бүрдсэн хамт олон байдаг. “Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-ны гишүүд мэргэжлийн агрономчдоос талбай дээр зөвлөгөө авах эрхтэй. Хүлэмжийн аж ахуй анхлан эрхлэгчдэд анхан шатны сургалтуудыг зохион байгуулдаг. Ногоо тарих сонирхолтой аж ахуй нэгж, хувь хүн мэргэжлийн зөвлөгөө авах давуу талтай. 
- “Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-оос борлуулалтын гарц шийдвэрлэж байв уу?
- Бүгд нэг шошготой, нэгдсэн борлуулалттай болъё гээд ярилцаад байгаа ч ажил хэрэг болгоогүй л байна. Манай холбооны гишүүд гүзээлгэнэ, тарвас, нарийн ногоо, өргөст хэмх, лоолиос аль нэгийг ногоог дагнан тариалдаг. Ингэж дагнан тариалснаар тэр таримлаараа гаршихаас гадна зах зээлээ булаалдахгүйгээр борлуулалтаа ахиулах давуу талтай юм. БНХАУ-д сонгино тариалагч тарихаа бодохоос борлуулалтад огт санаа зовохгүй. Сонгиныг диаметрээр нь сортлоод стандарт хэмжээтэйд өндөр үнэ тогтоогоод зуучлагчдад борлуулдаг. Бид эндээс жишээлэн янз бүрийн аргаар үзэж байгаа ч  нэг л болж өгөхгүй байна. Тухайлбал, манайх дундын зуучлагчаар Номин сүлжээ дэлгүүрт ногоо нийлүүлсэн. Эргэн холбогдож өнгө зүс, чанар сайн байна, үйлдвэрлэлээ нэмэгдүүлээч гэсэн хүсэлт тавьсан боловч хүлэмжийн маань хүчин чадал тэр л байдаг. Энэ процесс нь дундын зуучлагч манайхаас бөөндөж аваад гарал үүсэл дээр нь манай нэрийг бичээд, бар код, шошгожуулаад, тодорхой хувь нэмсэн гэсэн үг. Нэг үеэ бодвол хаяг шошгоны асуудал шийдэгдэж байна.  

 
 

newsImage
2022-12-06 06:46
“МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
newsImage
2022-12-06 06:18
НЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ОЮУТНУУД НЭГДЭЖ БАЙНА
newsImage
2022-12-02 01:47
"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО
newsImage
2022-12-01 07:17
ХААИС ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2022-11-03 01:37
ХААИС-ИЙН ХАРЬЯА ХҮРЭЭЛЭН, ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-11-02 07:59
ХААИС-ИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
newsImage
2022-11-01 06:48
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-10-24 01:24
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-МАЛ АЖ АХУЙ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО
newsImage
2022-10-20 06:35
“БӨӨРӨНХИЙ СОНГИНЫН ИРЭЭДҮЙТЭЙ СОРТЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
newsImage
2022-10-20 06:29
2022 ОНЫ НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
newsImage
2022-09-21 08:06
“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛ, ЭКСТЕЙНШН, БОЛОВСОН ХҮЧИН” УУЛЗАЛТ БОЛЛОО
newsImage
2022-08-18 12:49
"МАЛ АЖ АХУЙН ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ" ТӨСӨЛ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА
newsImage
2022-07-06 08:49
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХҮНСНИЙ САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:53
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА БА ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
newsImage
2022-06-13 05:42
МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
newsImage
2022-06-13 05:39
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ , АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ГАЗАР ТАРИАЛАН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
newsImage
2022-06-13 05:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД
newsImage
2022-06-13 05:33
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА
newsImage
2022-06-13 05:22
БОЙЖУУЛСАН ТӨЛ 2021 ОНД 20.3 САЯ БОЛЖ, БОЙЖИЛТЫН ХУВЬ 92.3% БАЙНА
newsImage
2022-06-13 05:13
МАХ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
newsImage
2022-06-13 05:04
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА
newsImage
2022-06-13 05:02
МАЛЫН ТОО 67.3 САЯ БОЛЖЬ ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-06-02 08:20
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
newsImage
2022-05-24 07:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-05-12 06:49
ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙНХӨН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2022-05-09 09:47
ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ЭРДЭНЭТ ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДААЛНА
newsImage
2022-05-09 09:30
ХАМТРАН АЖИЛЛАЖ УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АЖУЙГ ХӨГЖҮҮЛНЭ
newsImage
2022-04-04 08:34
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ САНАМЖ БИЧГИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛАА ТОДОРХОЙЛЛОО
newsImage
2022-03-10 09:08
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ V ЧУУЛГАН ГАЗАР ТАРИАЛАН - ХАМТЫН ШИЙДЭЛ НЭРИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-02-11 04:30
МАЛЫН ТОО 2021 ОНД 67.3 САЯ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-01-20 11:15
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, СУДАЛДАА ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БАТАЛГААЖУУЛЛАА
newsImage
2021-11-25 03:02
-
newsImage
2021-11-14 05:17
ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ УРГАМЛЫН ҮРИЙН ЭКОЛОГИЙН ЛАБОРАТОРИ НЭЭЛЭЭ
newsImage
2021-11-09 02:49
МОНГОЛ-ХЯТАДЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2021-10-12 06:33
ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ АСУУДАЛ
newsImage
2021-10-12 06:19
2021 ОНЫ ТАРИА ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БА ОНЦЛОГ
newsImage
2021-04-17 06:00
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ, БНСУ-ЫН КОПИА МОНГОЛ ТӨВ ХАМТАРСАН ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
newsImage
2021-04-17 05:49
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-16 02:21
ОХУ, МОНГОЛ УЛСЫН СУДЛААЧИД БҮС НУТГИЙН ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-07 12:27
Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
newsImage
2021-01-19 01:52
Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа
newsImage
2020-11-10 06:59
"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ -2020" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
newsImage
2020-11-06 09:38
"ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-10-20 10:43
"Малын бэлчээрийн гуурст ургамал" номын нээлт боллоо
newsImage
2020-10-06 06:00
"БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НЭГЖ" ОЛОН НИЙТИЙН ӨМЧИТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА
newsImage
2020-10-01 09:42
ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА
newsImage
2020-10-01 08:13
“УХААЛАГ УСАЛГАА - УРГАЦЫН АМЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-09-29 10:50
ХӨРС ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ НЭГТГЭХЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
newsImage
2020-09-29 09:47
"АТАР-60 ЖИМС ЖИМСГЭНЭ СУДЛАЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭН, ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2020-09-29 09:30
АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ уриатай “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭ” СУРГАЛТ БОЛЛОО
newsImage
2020-09-29 08:24
Эх оронч худалдан авалтыг дэмжих жил болголоо
newsImage
2020-09-29 05:05
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
newsImage
2020-05-21 02:56
Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-21 02:44
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-17 06:30
"Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл" номыг туурвилаа
newsImage
2020-05-13 09:43
Б.Дорж: Буурцагт ургамлуудыг буудайтай хамт таривал хөрс сайжирна
newsImage
2020-05-13 09:26
БНХАУ-ын /Манжуур/ Хойд Бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнд 2019.09.10-наас 12-ны өдрүүдэд оролцлоо
newsImage
2020-05-13 08:00
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” сэдэвтэй уулзалт, семинар болж өнгөрлөө
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.